Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-27 12:25:51
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ
ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2017.06.20
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Алтангадасын талбайн ажиглалтын хэсэгт 2017 онд 5 дугаар сарын 9-нд, Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 13-нд, 6-р бригадын ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 14-нд тус тус буудай тариалсан. Ажиглалтын мэдээгээр Алтангадасын талбайд буудайн цухуйлт 5 дугаар сарын 20-нд, Цайдам, 6-р бригадын талбайд 5 дугаар сарын 24-нд цухуйлтын үе шат эхэлсэн.
Алтангадасын талбайд 6 дугаар сарын 8 нд бутлалт жигдэрч, 6 дугаар сарын 14 нд голлолтын үе шат эхэлсэн. Цайдамын талбайд 6 дугаар сарын 14 нд бутлалт жигдэрч 6 дугаар сарын 18 нд голлолтын үе шат эхэлсэн. 6-р бригадын талбайд 6-р сарын 14 нд буталж эхэлсэн.
Буудайн тарилтын үеэс түрүүлэлтийн үе шат хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 660 градус байдаг бөгөөд 2017 оны 6 дугаар сарын гуравдугаар 10 хоног, 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн дулаан чийгийн хангамжийг тооцон дээрх талбайнуудын буудайн түрүүлэх үе шат илрэх хугацааг тооцлоо.
Буудайн түрүүлэх хугацааны урьдчилсан төлөв
№
|
Талбайн нэр
|
Буудайн түрүүлэлт эхэлсэн хугацаа /ОЖД/
|
Буудай түрүүлж эхлэх урьдчилсан төлөв
|
1
|
Цайдам
|
7 сарын 9
|
7 сарын 14
|
2
|
Алтангадас
|
7 сарын 6
|
7 сарын 8
|
3
|
6-р бригад
|
7 сарын 12
|
7 сарын 20
|
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад түрүүлэлтийн үе шат 7 дугаар сарын 8-20 ны хооронд эхлэж буудайн түрүүлэлтийн үе шат эхлэх хугацаа, Алтангадас, Цайдам, 6-р бригадын тарьсан хугацаанаас хамааран олон жилийн дунджаас 2-8 хоногоор хоцорч түрүүлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ ГАРГАСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН